УИХ-ын гишүүн Л.Болд Давост илтгэл тавина

2017-01-17
|
Мэдээ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд Швейцарийн Давос хотноо энэ өдрүүдэд болж байгаа Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалтад зохион байгуулагчдын урилгаар оролцож байна. Тэрээр чуулга уулзалтын ерөнхий хөтөлбөр болон Монгол Улсаас зохион байгуулах арга хэмжээнд оролцохын зэрэгцээ ХБНГУ-ын Франкфурт хот болон тус улсын санхүүгийн байгууллагууд хамтран зохион байгуулах тогтвортой хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт урилгаар оролцож илтгэл тавих юм.

УИХ-ын гишүүний хувьд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үедээ Дэлхийн Эдийн Засгийн чуулга уулзалт байгууллагатай хамтын ажиллагааг идэвхитэй хөгжүүлж Монгол улсын хөгжлийн сценари сэдвээр тус байгууллагатай хамтран судалгаа явуулж олон улсын хэмжээний цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан гэж түүний тухай танилцуулгад дурьджээ.

Ангилал


Twitter


Facebook