З.Нарантуяа: Дараагийн сонгуульд эмэгтэйчүүдийг оруулж ирэхийн төлөө системтэйгээр бэлтгэж байна

2019-03-11
|
Ярилцлага
  • АН-ын эргэлтийн буюу ротацийн сонгууль эхэлж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнгөрсөн пүрэв гарагт гардуулаад байгаа. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын Их хурал хуралдаж, Үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээснээр ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байгаа юм. Энэ жил Үндэсний бодлогын хорооны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байгаа бөгөөд Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротаци явагдах юм байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явуулж байгаа аж. Энэ жилийн ротацийн сонгуулийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас тодрууллаа.

-АН-ын эргэлтийн сонгууль эхэлсэн. 2020 оны сонгуулийн өмнөх эргэлтийн сонгууль гэдэг утгаараа гишүүд нэлээд ач холбогдол өгч байх шиг байна?

-АН-ын үндсэн дүрмийн дагуу жил бүр ротацийн сонгуулийг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэгт явуулдаг. Ер нь жил бүрийн ротацийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй байдаг ч энэ жил сонгуулийн өмнөх жил учир маш их өрсөлдөөнтэй буюу нэг суудал дээр олон хүн бүртгүүлсэн байгаа. Энэ нь АН-ын сүүлийн үед явуулж буй шинэчлэл тэр дундаа намын үндсэн баримт бичиг болох үзэл баримтлал, цаашлаад гишүүдийн оролцоотой нээлттэй нам болох шинэтгэлийн зорилгыг залуучууд хүлээн авч байна гэж харж байна. Мөн АН-ын эгнээнд оръё, үзэл баримтлалаа нэгтгэе гэсэн зорилгоор хүмүүс их бүртгүүлсэн байна. Ер нь аливаа улс төрийн нам байнга шинэчлэгдэж байх ёстой. Тэр дундаа улс төрийн намын шинэчлэлээс Монгол Улсын шинэчлэл, хөгжил хамаарах учир маш олон залуус намын удирдах дээд байгууллага Үндэсний бодлогын хороонд орж, бодлогын зөвлөлөөр дамжуулан өөрийн салбарын чиглэлээр мэргэшиж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх гэж нэгдье гэж байгаа нь маш сайхан санагдаж байна. Намын шинэчлэл цаашаа улам илүү хүчтэй явна.

Тэр тусмаа эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын байгууллага руу маш их анхаарч байгаа. Тийм ч учраас эмэгтэйчүүд, залуучуудад квот олгож байна. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших сонирхолтой олон эмэгтэйчүүд Үндэсний бодлогын хороонд орохоор нэрээ дэвшүүлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулжээ. Зөвлөгөөнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцсон байна. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийжээ. Салбарын хэмжээнд нийт гурван мянга 200 гаруй байгууллагад 105 мянга гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байгаа аж.

Манай улсын нийт хүн амын 32.5 хувь нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол эзэмшүүлэх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан тоогоор зургаан сая орчимд хүрсэн байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 18 хууль, 14 олон улсын конвенц, УИХ-ын зургаан тогтоол, Ерөнхийлөгчийн 33 зарлиг, Засгийн газрын 132 тогтоол, шийдвэр, сайдын 128 тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.

Цаашид салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгохоор 13 хууль, Үндэсний есөн хөтөлбөрийг шинэчлэн батлуулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжуудыг боловсруулж, Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж, хүн амын соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны улсын төсөвт шилжих 222, шинэ 381 төсөл арга хэмжээний 616.4 тэрбум төгрөг батлагдсан байна. Шинээр батлагдсан 381 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга болон ТӨБЗГ-т шилжүүлжээ. Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэнэ.

Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтнуудад хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалгыг гаргажээ. бүртгүүлсэн байна. Цаашдаа нам яллаа гэхэд Монгол Улсыг ямар концепцоор хөгжүүлэх, хөгжлийн загвараа хэрэгжүүлэхийн тулд ямар мөрийн хөтөлбөртэй байх, мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх зэргийг Үндэсний бодлогын хороо ярьдаг учир гадаад, дотоодод сургууль төгссөн, өөрийгөө олон нийтийн дуу хоолой болоход бэлтгэгдсэн гэж үзэж байгаа олон сайхан залуус орж ирэх гэж байгаад үнэхээр баяртай байна.

-Эмэгтэйчүүдийн 16 суудалд нэр дэвшиж байгаа гэсэн. Цаашдаа эмэгтэйчүүдийнхээ квотыг нэмэгдүүлэх тал дээр ан хэрхэн анхаарч байгаа бол?

-Намын дүрмээр эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон байдаг. Үндэсний бодлогын хорооны 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Мөн УИХ-ын сонгуульд 20 хувийн квот бий. Энэ бол 16 эмэгтэй нэр дэвших боломжтой квот. Хэрэв Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулбал 25-30 хүргэх шаардлагатай. Өмнө нь сонгуулийн пропорционал системтэй байхад УИХ-ын эмэгтэй гишүүдийн квот 30 хувь байсан. Харамсалтай нь, үүнийг бууруулж 20 хувь болгосон байгаа. Энэ тоог цаашид нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Гэхдээ энэ нь дээд хэмжээ биш. Хэрэв эмэгтэйчүүд идэвхтэй байвал үүнээс олон эмэгтэйчүүд УИХ-д нэр дэвших боломжтой. Эмэгтэйчүүдээ улс төрд бэлтгэх ажлыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо маш тууштай хэрэгжүүлж байгаа. 2012 онд би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга байсан. Тэр үеэсээ салбар салбарын эмэгтэйчүүдийг намдаа урьж, бэлтгэсэн. Түүний хүчинд УИХ-ын 2012 оны сонгуульд АН-аас зургаан эмэгтэй гишүүн сонгогдож, шижигнэтэл сайхан ажилласан. Нийгэм өнөөдрийг хүртэл тэднийг үгүйлж байгаа. Бид дараагийн сонгуульд дахин энэ хэмжээний эмэгтэйчүүдийг оруулж ирэхийн төлөө системтэйгээр бэлтгэж байна.

-АН өнгөрсөн жил үндэсний бодлогын хорооноосоо нэлээд олон гишүүнээ хассан. энэ удаад ч эргэлтийн сонгууль явуулж, гишүүдээ хасах гэж байна гэсэн хардлага байна. гишүүдийг хасах асуудал яригдах уу?

-Үндэсний бодлогын хороонд орж байгаа гишүүд намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийт, гишүүддээ түгээн дэлгэрүүлэхээс гадна намын анхан шатны байгууллагатайгаа маш их хамтарч ажиллах үүрэг хүлээдэг. Энэ ажиллагаа болгоныг орон нутгийн нам, төв нам, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагаас бас үнэлж дүгнэдэг. Тухайн хүн идэвхгүй ажиллаж, манлайллаа хэрэгжүүлж чадаагүй бол намын дүрмийн дагуу ротацид ордог. Өөрөөр хэлбэл, хангалтгүй ажилласан хүмүүс ротацид ордог. Хэрэв илүү сайн ажиллана, энэ жил муу ажиллачихлаа гэж байгаа бол дахин нэр дэвшиж, үүнийг нь тухайн дүүрэг, хороо, үүрийн гишүүд дэмжвэл буцаад орох боломжтой. Түүнээс фракц болж, тэрний хүн гэж хасч байгаа асуудал байхгүй.

Эх сурвалж: үндэсний шуудан

Ангилал


Twitter


Facebook