Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа дахин нотлов

2018-11-27
|
Мэдээ

     УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.11.27/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрыг  огцруулах  асуудлын талаар  ярилцав. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнөх хуралдаануудаараа энэ тухай асуудлыг хэлэлцэж Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа олон нийтэд мэдээлж байсан. Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс ч Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн шийдвэр гаргасан юм. Энэ удаагийн хуралдаанаараа ч мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа  нэгтгэж, өмнөх шийдвэрээ дахин нотоллоо.

    Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар Ардчилсан намын бүлэг санал дүгнэлт  боловсруулан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.  




                                          

УИХ дахь Ардчилсан намын бүлэг

Ангилал


Twitter


Facebook