УИХ-ын гишүүн Л.Болд ОУПХ-ны салбар хуралдаанд оролцлоо

2018-10-19
|
УИХ-ын чуулган

  Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр  чуулганы хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүн Л.Болд дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар гарах тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт Ази-Номхон далайн бүлгээ төлөөлөн оролцов. Энэ удаагийн чуулганд оролцогчдын олонхын саналаар Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тулгамдсан асуудалд тооцож тогтоолын төсөл боловсруулсан. УИХ-ын гишүүн Л.Болд уг тогтоолын төсөлд тусгах шаардлагатай зарим асуудлыг санал болгосноос гадна бусад гишүүдийн оруулсан асуудлаар байр сууриа илэрхийлэв.




Ангилал


Twitter


Facebook