УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

2016-11-28
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Хурлаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны батлагдсан төсвийн талаар бүлгийн гишүүдэд товч танилцуулж, мэдээлэл өгөв.

Мөн хурлаар Орон нутгийн сонгуулийн зөрчлийн талаар хэлэлцээд уг асуудалд холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хурлын дараагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ангилал


Twitter


Facebook