УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн асуудлаар асуулга тавилаа

2018-06-27
|
Мэдээ

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхэд хамгаалал, хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд /2018.06.26/ асуулга тавилаа.

Уг асуулгаараа дамжуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээсхойшхи хугацаанд гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэргийн нөхцөл байдал, илрүүлэлт, авсан арга хэмжээ, түүний үр дүнд судалгаа хийсэн эсэх, үр дүнгийн талаар асуусан юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалах талаар аливаа хэрэг, маргаан гарсны дараа биш урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд үүрэг хүлээсэн байгууллагуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, энэ оны нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар тусгасан 5 тэрбум төгрөгийн зарцуулалт, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэхийг хүслээ. Хүүхдийн эрхийн хамгаалалт муу, аюулгүй орчинг бүрдүүлэх талаар иргэд, байгууллагын хариуцлага туйлын сул байгаа нь гэмт  хэрэг гарах нэг үндэс нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар нийгэмд, цахим ертөнцөд ихээр мэдээлэгдэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон анхан шатны байгууллага болох хороо, нийгмийн ажилтнууд, цагдаа гэх мэт байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа маш муу байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулахаар гаргасан ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй тусгай хөтөлбөрийн талаар танилцуулахыг мөн хүсчээ.

Ангилал


Twitter


Facebook