УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дэмжлэгээр алсын сонсголтой хүлээн авагчийг байрлуулж ашиглалтад орууллаа

2016-11-17
|
Мэдээ

УИХ-ын гишүүн асан, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, Техникийн ухааны доктор Н.Тогтох гуайн санаачилга, УИХ-ын гишүүн Б.Наранхүү гишүүний оруулсан хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн нийт 15 сумдыг газар зүйн байрлалаар нь төв, баруун, зүүн хэсэгт хувааж нийт 371 ширхэг алсын сонсголтой хүлээн авагчийг малчины хотхонд /гэрт/ байрлуулах ажлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн бүрэн ашиглалтад оруулав.  

Энэхүү алсын сонсголтой хүлээн авагчийг малчны хотхонд байрлуулж ашиглалтад оруулснаар УИХ-ын гишүүн тухайн бүсийн малчидтай онлайнаар ярилцлага хийх, аймгийн төвд зохион байгуулагдсан олон нийтийн уулзалт, хурал, зөвлөгөөнийг шууд дамжуулан сонсох, цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлэх хугацаа богино хугацаанд хүлээн авах зэрэг олон ач холбогдолтой мэдээлэл технологийн орчин үеийн систем юм.  

Ангилал


Twitter


Facebook