Б.Пүрэвдорж: ӨБХ албан тушаалтнуудтай ийм л юм ярина шүү гээд тохиролцоод ороод ирсэн

2018-06-13
|
Мэдээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов. /2018.06.12/

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай төрийн албаныхан болоод төрийн өмчит компаниудын албан хаагчдын байж байгаа үнэн төрх нь энэ. Дандаа дээд албан тушаалтныг хуурдаг, худлаа хэлдэг. Дээрээс нь УИХ-ын Өргөдлийн байнгын байнгын хороо албан тушаалтнууддаа ийм, ийм л юм ярина шүү гээд тохиролцоод ороод ирчихсэн. Дээрээс нь хуралдаан даргалагч нь тэгэж хэлээрэй, ингэж хэлээрэй гээд сууж байх юм. 116 айлын түрээсийн  орон сууцыг чинь аль хэдийн шийдчихсэн байсан зүйл. Тиймээс та өнөөдөр яг мэддэг хүн нь ороод ирэхээр худлаа тоогоо хэлж чадахгүй байна. Ийм байдлаар төрийн ажил хийхгүй ээ. ТОСК амжилттай ажилласан нь ч үнэн. Мөн асуудалтай ажилласан зүйл ч байж л байгаа" гэдгийг сануулсан юм.

Ангилал


Twitter


Facebook