Яармагийн иргэдтэй уулзалт зохион байгуулав

2018-04-24
|
Мэдээ


НЗДТГ, нийслэлийн  харьяа агентлагууд, нийслэлийн өмчит газрууд Хан-Уул дүүргийн Яармаг орчимд шилжихээр болсон билээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Яармагийн иргэд оршин суугчид Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой биечлэн уулзаж тайлбар авахыг хүссэн байна. Тиймээс УИХ-ын   гишүүн Л.Болд иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад уламжилснаар энэ сарын 20-ны өдөр иргэдтэй хийх уулзалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд “Яармагийн иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч Яармаг орчимд Улаанбаатар хотын шинэ төв байгуулах төслийг танилцуулж, иргэдтэй уулзалт хийсэн Нийслэлийн засаг дарга Су.Батболд болон холбогдох газрын дарга нарт талархлаа илэрхийлье. Иргэдийн оролцоотойгоор цөөнгүй асуудлыг энэ уулзалтаар шийдэж чадлаа” гэв. Уулзалтаар хотын захиргаа Яармагт очсоноор иргэдийн амьдралд ямар өөрчлөлтүүд гарах, эерэг сайн тал нь юу байх, дэд бүтцийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдгийг нийслэлийн удирдлагуудтай ярилцсан байна. Мөн  сургууль, цэцэрлэг, олон нийтийн талбай руу хүчээр түрж олгосон газрын зөвшөөрлийг ч энэ үеэр иргэдийн хүсэлтээр цуцлахаар болжээ.

Ангилал


Twitter


Facebook