УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хурал хийлээ

2016-11-03
|
Хэвлэлийн хурал

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр /2016.11.03/ "Засгийн газрын 100 хоног"-той холбогдуулан гаргасан Засгийн газрын мэдээлэл болон тайлан сэтгүүлд няцаалт хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт өгөх үнэлэлт, дүгнэлтийг танилцуулав. Мөн Өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр, хэрэгжиж эхлээгүй, зарим хэрэгжих боломжгүй ажлаа өөрсдийн 100 хоногийн тайландаа тайлагнаж буй Мэргэжлийн гэх тодотголтой "Мэргэжлийн бус" Засгийн газрын 100 хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлэг төдийгүй ард түмэн тааруу үнэлгээ өгч буйг онцоллоо.

Хэвлэлийн бага хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж болон АН-ын бүлгийн ажлын албаны дарга Г.Золжаргал нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад мэдээлэл өгөв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын 100 хоногт өгч буй үнэлэлт, дүгнэлтийг ЭНД дарж үзнэ үү.

Ангилал


Twitter


Facebook