НАУРЫЗ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2018-03-22
|
Мэдээ

    Монгол Улсад аж төрөн сууж буй нийт казах иргэд болон Баян-Өлгий аймгийн ард түмэн та бүхэндээ ахан дүүс, төрөл садан, айл хотлоороо өргөн дэлгэр тэмдэглэдэг “Нарны баяр”- “Наурыз баяр”-ын халуун мэндийг дэвшүүлэн түмэн олноороо төвшин амгалан, аз жаргал амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья. Та бүхэн Наурыз баярын чимэг болсон үндэснийхээ хосгүй баялаг өв уламжлал, урлаг соёл, зан заншлын гайхам сайхныг үлгэрлэн харуулж, азай буурал, ахмад настан, зочид гийчиндээ дастарханаа дэлгэн идээний дээжээр дайлан, домборын эгшигт аялгуу, уянгат сайхан дуугаараа, гүн хүндэтгэл үзүүлэн зон олноороо өнгө жавхаатай, сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

Ангилал


Twitter


Facebook