УИХ-ын гишүүн Л.Болд тойрогтоо ажиллалаа

2018-03-15
|
Мэдээ

-Иргэдийн өөрсдийнхөө өмчилж авсан газар дээрээ амины орон сууцаа барьж  сайжруулан, орчноо тохижуулж, дэд бүтцэд холбогдох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ-

УИХ-ын намрын чуулган завсарлаж, хаврын чуулган эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойргийн иргэд, сонгогчидтой уулзалт хийдэг. Энэ дагуу УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн Яармагийн 4-8 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. УИХ-аас баталсан хууль, тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагаа, олны анхаарлын төвд байгаа зарим асуудлаар ярилцсан байна.

Иргэдийн гол хөндсөн асуудлуудаас тоймловол:

-Шөнийн цахилгааныг тэглэсэн гэх боловч иргэдийн цахилгааны төлбөр үндэслэлгүй нэмэгдэж  буй асуудал, мөн гэр хорооллын айл өрхийн         халаалтын шийдээгүй мөртлөө 2019 оноос нийслэл хотод нүүрс оруулахыг хориглож байгаа нь бодит амьдралд нийцэхгүй байгаа талаар

-Иргэдийн нийтийн хурал, иргэдийн Засаг даргаа сонгох эрхэнд халдан хороон Засаг дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай, дээрээс томилогдсон үүрэг гүйцэтгэгч нар иргэдийг намын харьяаллаар ангилан ялгаж буй талаар

-Нийслэлээр дахин төлөвлөлтийг улстөржүүлэн зогсоосон асуудал, мөн хувийн компанийн барьсан орон сууцыг дэд бүтэц, дулааны шугамд холбож буй мөртлөө дэргэд нь ирсэн дэд бүтэцийг иргэдийн газар дээр холбох зөвшөөрлийг өгөхгүй байгаа асуудал

-Үндсэн хуулийг өөрчлөх нэрээр Ерөнхийлөгчийн эрхэнд халдахаар зэхэж буй, мөн нийгмийг эргэлзээнд оруулаад буй Эрдэнэт, Оффшор гэх мэт олон асуудалд УИХ иргэдийн эргэлзээг тайлж хариулт өгөх зэрэг асуудлыг хөндөж байсан юм.

Хан-Уул дүүргийн иргэдийн өөр нэг анхаарал хандуулж байгаа асуудал нь хотын захиргаа Яармагт нүүж ирэх тухай шийдвэр юм. Энэ асуудалд иргэд өөрсдөөс нь санал авч зөвлөлдөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Яармаг орчим бол өвөлдөө утаа бага, хавартаа тоосжилт багатай харьцангуй эрүү газар. Нийслэл хот агаарын бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүрэгт нүүж очин асуудлаа шийдвэрлэхийн оронд амар хялбар шийдэл хайн Яармагт нүүж ирэх шийдвэрийг шүүмжилж байлаа. Хэрэв хотын удирдлага нийслэлийг нүүлгэж ирэх шийдвэртэйгээ хамт Яармагт амьдарч буй иргэдийг дэд бүтцээ хангах, орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэхгүй бол иргэд хотын захиргааг Яармагт нүүж ирэхийг эсэргүүцэхээ хэлж байлаа. МөнНийслэл хотын захиргаа гэнэт Яармагт нүүж ирэх шийдвэр гаргасан тухай  хотындарга, нийслэлийн удирдлагуудыг энэ орчмын иргэдтэй өөрийн биеэр уулзажт анилцуулах, мэдээлэл өгөхийг хотын дарга С.Батболдод уламжилж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Болдоос хүслээ.

Уулзалтын үр дүнд иргэд хороо, гудамж бүрээр нэгдэн амьдарч буй орчноо сайжруулах, хашаа, орон байраа өөд нь татах, агаар хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр санаачлага гарган холбогдох сургалт, судалгааг зохион байгуулах, ажил хэрэг болгоход УИХ-ын гишүүний зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажилаахаар боллоо.

 

Ангилал


Twitter


Facebook