УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Завхан аймагт ажиллаж байна

2018-02-02
|
Мэдээ

    УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Завхан аймгийн хойд талын 13 суманд ажиллаж байна. Энэ жил нийт нутгаар олон жилийн дунджийг давсан хүйтэн өвөл болж буй. Завхан аймаг цас зуд ихтэй, мал малчин хоёр амаргүй өвөлтэй золгоод байна.

Өнгөрсөн зун нийт нутгаар бороо хургүй байснаас өвс тэжээл бэлтгэх асуудал хүндэрсэн. Гэсэн ч аймаг сумд нөөц бололцооныхоо хэрээр тусгай хамгаалалттай газруудад өвс тэжээл бэлтгэх ажил хийсний үр дүнд өнөөдөр идэш тэжээлгүй болоод байгаа сум, багууддаа нөөц тараах ажил ид өрнөж байна.

Тухайлбал, Завхан аймгийн Тэлмэн сум 30 тонн өвс нөөцөлсөн ч одоогийн байдлаар ердөө 5 тонн нөөцтэй үлдээд байгаа тухай сумын удирдлага ярилаа. Тус аймгийн Тэлмэн сум энэ жил 158 толгой мал тоолуулсан, бог мал голдуу хорогдох төлөвтэй байгаа бөгөөд 70 мянган адуу отроор өвөлжиж буй аж.

Ангилал


Twitter


Facebook