Д.Эрдэнэбат: Эрх баригчдын одлогогүй шийдвэрийн эсрэг жагсаал, цуглаан хийх нь бидний эрх, та бүхэн бүү бухимд

2018-02-01
|
Мэдээ

    Горимын саналаар горимын санал хураадаг УИХ-ын түүхийг өнөөдөр анх удаа харж байна. Ер нь парламентад гишүүд үгээ хэлэх эрх нь нээлттэй байдаг. Та бүхнийг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Монголчууд яагаад ядуу амьдрах ёстой юм бэ, Монголчууд яагаад өөрсдийнхөө шийдвэрээр амьдарч болдоггүй юм бэ. Бидний ажиллаж байсан үеийн Засгийн газрын бодлого одоо та бүгдийн ажиллаж байгаа Засгийн газрын бодлого хоёр өөр байна гэдгийг онцолж хэлмээр байна. 2012-2016 оны үед буюу хамгийн хүндрэлтэй үед бид баялаг бүтээгчдийг дэмжсэн, ажлын байрыг хадгалсан, олон түмний нүдэнд дээр зам, барилга, жижиг, дунд, хүнд үйлдвэрийг бүгдийг нь байгуулах ажлыг бүх чадлаараа хийсэн.

Үүнийг Монголын ард түмэн харсан. Харин өнөөдөр бидний хийсэн бүх зүйлийг үгүйсгэж, баялаг бүтээдэг хүмүүсийг та нар хулгайч, гэмт хэрэгтэнгээр нь дуудаж байгаа. Энэ бол бодит байдал учир та нар бухимдах хэрэггүй. Би үгээ хэлэх эрхтэй. Тиймээс ч үгээ хэлж байна. Та нар  жилийн хугацаанд юу ч хийгээгүй гэдгийг чинь ард түмэн хараад бухимдаж байгааг бид дамжуулж байгааг ойлго. Тиймээс Ардчилсан нам Сүхбаатарын талбайд та бүхний энэ бодлогогүй шийдвэрийн асуудлаар жагсаал, цуглаан хийх нь бидний эрх. Бидний эрхийг та нар хөндөх ёсгүй. УИХ-ын дарга аа өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй. Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас зохион байгуулж байгаа олон нийтийн цуглаанд оролцох болсон гэдгээ мэдэгдэж байна.

Ангилал


Twitter


Facebook