Л.Болд: 60 тэрбумын үр дүнд та бүхэн 65 суудал авсан

2018-02-01
|
УИХ-ын чуулган

    УИХ-ын дарга аа та энд миний микрафоныг хааж болно. Гэхдээ талбай дээр гараад бид үгээ хэлнэ. Та бүхэн ард түмнээс санал авч 65 суудлыг авч Монголын төрийг бүрдүүлээд, үндсэндээ сонгуулийг хоосон амлалтаар хуурч хийсэн нь хүн бүрийн өмнө ил байгаа. Ард түмэн зөвхөн үнэнг шаардаж байна.Энэ  шаардлагыг Ардчилсан нам хамтдаа илэрхийлэхээс өөр арга алга 60 тэрбумын үр дүнд та бүхэн 65 суудал авсан. Үүний цаана ард түмнийг өдөр бүр хоосон амлалтаараа хуурч, өдөр бүр хийж байгаа алхам бүр нь ард түмнээр тоглож, наадсан нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй.

Ард түмний амьдралыг дордуулах, бизнес эрхлэгчдийг туйлдуулах, ард түмний халаасанд гараа шургуулах, бүх алхамыг хийчээд, хагас алхам ухарч буйгаа одоо татвар буурууллаа, мөн цалин тэтгэврийг бага зэрэг нэмлээ, тэтгэвэрийн насыг буурууллаа гээд улаам цайм худлаа ярьж байна. Энэ бүх зүйл нийгмийг асар их бухимдал руу түлхэж байна. Үүнийхээ хариуг та бүхэн өнөөдөр хүртэх ёстой. Өнөөдөр ийм тоглоомтой асуудлуудаа хэлэлцэнэ гээд сууж байна гэдэг бол үнэхээр байж болохгүй зүйл. Та бүхэн энэ чуулганы хугацаанд ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн. Ард түмэн үгээ хэлье, гомдлоо парламетад болон төрийнхөө дээд байгууллагад илэрхийлэх гээд ирхэд нь нүүр рүү нь ус цацсан.

Ангилал


Twitter


Facebook