С.Эрдэнэ:Өнөөдрийн жагсаалыг АН зохион байгуулж байгаа хэдий ч ард түмний хүсэл шаардлагын өмнөөс дуу хоолой болж байна

2018-02-01
|
УИХ-ын чуулган

    Нэг шийдвэр гаргачихаад маргааш нь буцаадаг тогтворгүй бодлоготой өнөөдрийн эрхбаригчид хол явахгүй.Зөвхөн ХАОАТ нийгмийн даатгалын асуудал биш. ОУВС гэдэг хадны мангаа урдаа барьчихаад татвар нэм гэж  шаардсан гээд байх юм. Энэ Монгол Улс чинь төрт улс юм уу, төргүй улс юм уу. Монгол Улс чинь Үндсэн хуультай тусгаар тогтносон улс. Гэтэл ОУВС гээд мөнгөтэй улсуудын бай болсон олон улсын санхүүгийн байгууллагын дохио заавраар хөдөлж байдаг энэ байдлаа хэзээ болих юм бэ. Та бүхэн нэртэйгээр нь Монгол төрийн тамгыг ОУВС-ийн даргад шилжүүлээд өгчих юм уу. Тусгаар улс мөн л юм бол бодлого өөрсдөө бие дааж явуул. Тусгаар улс биш юм бол ОУВС-д бүх эрхээ шилжүүлээд өгчих юм уу амар. Өнөөдрийн жагсаалыг Ардчилсан нам санаачилж, зохион байгуулж байгаа хэдий ч ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу бид жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа.

Өнөөдөр ордны гадаа амьдрал хүнд байна. бензин шатахууны үнийг буулгачихлаа гээд зарлаад байгаа. Гэтэл гадууг ШТС-ууд чинь ямар ч бензин алга. Бензин байгаа ШТС-ууд чинь маш их очертой байна. Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө. Энэ үнийг өсөлтийг хэн зогсоох юм бэ. Өнөөдөр үүсчихээд байгаа нийгмийн бухимдлыг хэн зөв тал руу нь гарцыг нь олж шийдэх юм. Эрх баригчид энэ мэт асуудалд анхаарч ажиллах цаг чинь болоогүй юм уу. Танай нам одоо энэ дотоод "зодооноо" зогсоож, нийгэмд үүсээд байгаа шийдвэрлэх асуудлуудыг шийдэх цаг болоогүй байгаа юм уу. Ард түмэн хэдий хүртэл хүлээх юм бэ. Арай дэндэж байна. Тиймээс Ардчилсан нам бусад улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудтай хамтарч улс орон даяар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа. Бид өнөөдөр 11:00 цагаас 21 аймаг болоод Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлж байна.

Ангилал


Twitter


Facebook