Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, намын дэргэдэх Стратеги бодлогын судалгааны хүрээлэн, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд хамтраад Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгээс энэхүү хуулийн төслийн бодлогыг “ТУСГААР ТОГТНОЛ” үзэл баримтлалын хүрээнд нэгтгэж байна.
Монгол Улс баялгийн менежментийн хүрээнд цэгцтэй бодлогогүйн улмаас байгалийн баялгийнхаа өгөөжийг хүртэж чадахгүй, хойч үедээ үлдээх өвгүй, улс орныхоо хөгжлийг тэтгэх чадваргүй явж ирлээ. Цаашилбал эх толгой нь мэдэгдэхгүй олон арван их наядын хөрөнгөтэй ч алдагдалтай ажилласаар ирсэн төрийн нэртэй намын өмч эдийн засагт давамгайлж, хувийн хэвшлийн хөгжил, чөлөөт зах зээлийг боомилон, улмаар авилга гаарч, хоцрогдлын намагт улам бүр шигдэх боллоо. Ардчилсан намаас байгуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг энэ бүх алдаа завхралыг давж гарах бодлогоо нэгтгэсээр байна.
2023-08-07