Д.Ганбат: Ломбардад хулгайн эд зүйл барьцаалдгийг зохицуулах ёстойгоос хүү, хэмжээнд оролцох ёсгүй

Олон түмэнд таалагдах гэсэн хуулиудын нэг болчихоод байна. Иргэд аргагүйн эрхэнд ломбардаар үйлчлүүлдэг шүү дээ. Ломбард ажиллуулдаг хүмүүс ч өөрсдийнхөө мөнгөөр, эрсдлээ үүрээд ажиллуулж байгаа. Гэр бүлээ тэжээж яваа, яарч сандарсан үед санхүүгийн тусламж үзүүлчихдэг. Улс орны эдийн засаг сайн бол тэртээ тэргүй санхүүгийн ийм харилцаа хумигдах учиртай. Банкнаас зээл авч чадахгүй болохоор ломбарднаас зээл авч байгаа. Гэтэл муу муудаа дээрэлхүү гэдэгчлэн ломбардыг дээрэлхэж болохгүй. Ломбардад зохицуулах асуудал байгаа. Гэхдээ хулгайн эд зүйл барьцаалдаг зэргийг. Харин хүүгийн дээд доод хэмжээг тогтоох гээд байх шаардлагагүй. Мөнгө завшдаг Төрийн банкаа л шалгамаар байна.

2021-05-14