Д.Ганбат: Коммунизмын үеийн Дотоод явдлын яам шиг ажиллаад байна

Хууль зүйн байнгын хороон дээр дэмжээгүй хуулийг яаран оруулж ирэх шаардлагагүй. Гэрэлтүүлэг, модон жорлон гээд тулгамдсан олон асуудал байхад камер тавих асуудлыг яаран хэлэлцэх шаардлагатай юу. Өмнө суурилуулсан 6000 камерны 3000 нь ажилладаггүй юм байна. Ээлжит шахааны бизнес, мөнгө идэх арга болох нь. Энэ камер, энэ хуулийг Хууль зүйн сайдад хариуцуулбал хүний эрх, эрх чөлөөгүй болгоно. Тэгээд зөрчил гаргасан иргэнээ торгоод олсон мөнгөөрөө камер тавиад явах юм байна. Коммунизмын үеийн дотоод яам шиг ажиллаж байна.

2021-05-14