С.Одонтуяа: Хамгийн сайн вакциныг захиалж иргэдээ дархлаажуулах бүрэн боломж байсан

Монгол хүний эрүүл мэндийг тэргүүнд тавих ёстой байсан. Өнөөдөр маргаашийн дархлаажуулалт биш 10-20 жилийн дараах үр дүнг маш сайн судлах хэрэгтэй байсан. 10 их наядынхаа 40-50 сая долларыг зарцуулаад хамгийн сайн вакциныг захиалаад хийлгэж болох байв. Ингэж их мөнгө зарцуулж байж вакцинжуулалтад үнэхээр хоцорсон шийдвэрүүдийг гаргасан.

23 тн алт хүлээж авлаа гэсэн. Ковидгүй үед 5 тн алт дандаа нууцаар гарч байсан байх нь. Энэ мөнгө яаж цэвэршдэг байсан бэ.

Мөн ипотекийн зээлд гурван их наядыг зарцуулна гэж байна. Энэ нь Монголбанкны хуультай зөрчилдөхгүй юу. Төсвийн алдагдалд шинэ сайд ямар дүн шинжилгээ хийж байгаа талаараа мэдээлэл өгнө үү.

2021-04-09