С.Одонтуяа: Тусгай үүргийн онгоцонд багтаад мөнгөө төлчихсөн хүний нислэг цуцлагдвал амьжиргааг нь заавал дэмжих ёстой

Тусгай үүргийн нислэгт төлбөрөө төлж цагаа тохироод иргэд хувийн бэлтгэлээ хангачихсан байдаг. Гэтэл гэнэт нислэг цуцлагдсан тохиолдол олон гарсан. Энэ үед иргэд хүнд байдалд ордог. Нислэг нь гэнэт цуцлагдсан иргэдэд тодорхой мөнгөн тэтгэмж өгөх тухай заалтыг 8.1.1-р оруулсан байсныг хасчихлаа. Гишүүд заалтынхаа учрыг олох хэрэгтэй. Гэнэт нислэг цуцлагдахад хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэж ХЭҮК-с дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг нь дагахгүй юм бол энэ байгууллагаа татан буулга. Их бага нь хамаагүй тодорхой дэмжлэг заавал үзүүлэх хэрэгтэй. Нэг гартаа хүний эрх гэж тунхаглаад нөгөө гараараа иргэнийхээ эрхэд ингэж халдаж болохгүй. Найруулга дээр нь ажиллаж энэ заалтыг заавал үлдээж өгнө үү.

2021-01-29