Н.Ганибал: Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг хууль батлалцахад оролцуулахгүй байхыг ярих цаг болсон

1990-ээд оны эхэн үеийн Их хурлаас эх оронч, ардчилсан, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргадаг байжээ. Тэр үед монголын ард түмэн ижил гараанаас мэдлэг чадвар, хөрөнгө мөнгө ижил гарч байсан байх. Өнөөдөр тухайн цаг үеийг бодоход үндэсний хөрөнгөтөн, бизнесмэнүүдтэй, уул уурхайн эзэд, олигархи оффшорчидтой ч болж. Засгийн газрыг огцруулдаг далдын хүчтэй ч болов. Үүнийг яагаад тодруулж хэлээд байна гэхээр бэлчээр, газрын тухай ярихаар далдын хүч үйлчлээд эхэлсэн. Эх оронч үзэлд нөлөөлөл орж ирээд байна. 65.1.3 гэсэн энэ заалтад ч далдын хүч оржээ. Тиймээс энэ хоригийг хүлээж авах нь эх орон иргэдийнхээ төлөө заавал хийх үйлдэл шүү. Цаашид эрх ашгийн зөрчилтэй хүнийг хууль батлалцахад оруулахгүй байх асуудлыг сөхөж яриг цаг болсон.

2021-01-29