Ц.Туваан: Иргэдийн сонголт руу шууд халдаж байна

Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эрх мэдлийг үлдээ л дээ. Системтэй дайраад байх юм. Засаг даргыг томилох асуудалд Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь хүлээгээд авах нь гээд харж суутал, огцруулах асуудлыг нь хэвээр үлдээж байх жишээтэй. Засаг дарга нарыг ажлыг нь хийлгэмээр байна. Засаг дарга дүүрч гэхэд иргэдийн сонголт руу шууд халдаж байна. Иргэд нь саналаа өгөөд байгуулсан ИТХ-ыг 60 хоног хуралдаагүй бол тарсанд тооцно гэнэ. Үүнийг эргэж хараач ээ. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах дор юм нуугаад байна. Одоо үүний дараа иргэдийн санал ИТХ-ын саналгүйгээр уул уурхайн лицензтэй холбоотой асуудал босоод ирнэ. Үүнийг чинь бид мэдэж байна. Уул уурхайн лицензтэй холбоотой ухсан газар хөдөөгүүр их байгаа. Газар нутаг уйлдаг бол уйлахаар болсон. Гэтэл тэнд эзэн нь болж суугаа иргэдийн саналгүйгээр лиценз авдаг асуудал энэ хууль дор нуугдсан байна.

2021-01-28