Н.Ганибал: Хууль хэрэгжээд эхлэхээр бүх Засаг дарга нарыг огцруулаад эхлэх боломж үүснэ

Хууль батлагдаж байх үед амьдралд нийцэхгүй, Үндсэн хууль зөрсөн заалт орж батлагдаад явчихсан. Хуулийн 65.1.3-д Засаг дарга орон нутгийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хангалтгүй биелүүлсэн гэж үзээд сахилгын шийдвэр ногдуулж болно гэж байгаа. Амьдрал дээр өвөлжилтийн бэлтгэл хангуулах гэж аймгийн Засаг дарга сумдынхаа Засаг дарга нарт үүрэг даалгавар өгдөг ч нөхцөл байдлаас шалтгаалаад 100 хувь биелүүлэх боломжгүй байдаг. Хоёрт, уул уурхай байгаль орчин хамгаалахад шууд хамаарна. Гол маргаан уул уурхайтай хамааралтай маргаан үүсдэг. Нэг талаас иргэд нөгөө талаас дээд шатны дарга шахалт үзүүлж огцруулах үндэслэл үүснэ. Үүний гаргалгааг ойлгохгүй байна.

2021-01-28