Ц.Туваан: Бид шүүхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Манай намын дотоод битгий асуудалд оролц

Хуулийн төсөлд хөндөөгүй заалтыг хөндөж болохгүй гэсэн заалт байгаа. Хууль яагаад анх өргөн барьснаасаа тэс өөр болоод байна. Үүнийг С.Бямбацогт гишүүнээс асууя. Ямаа гэхээр тэмээ гэдэг шиг болгоод байгаа нь Байнгын хороонд байна уу. Хуулийн төсөл өөрчлөгдөж байгааа дээр шүүгч хуульчдын холбооноос санал авдаг уу. Шүүхийн шинэчлэл гээд өмнө нь давалгаа явдаг. Шийдэгдсэн гоё болсон юм харагдахгүй байна. Энэ удаа бас ийм зүйл давтагдах вий. Эрх баригчид Ардчилсан намаас юундаа айгаад байгаа юм бэ. Бид засаг төр, яам сайд, албан тушаал юу ч булаацалдаагүй. Манай дотоод хэрэгт битгий оролцооч ээ. Одоо бүр хэрээс хэтэрлээ. Зохион байгуулсан ажил яваад байна. Улс төрийн намын бүртгэл Дээд шүүхэд харьяалагддаг. Бид шүүхэд хүндэтгэлтэй ханддаг. Шүүх ч бодитой шийд гаргаж өгөөрэй гэж хэлье.

2021-01-28