Ш.Адьшаа: Баталсан хуулиа сурталчлах ажилд анхаарах хэрэгтэй

Цар тахлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг дэмжсэн энэ төсөлд олонхи цөөнх санал нэгдэж байгаа нь дэвшил юм. Мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс гадна гадаадад байгаа иргэдийг хамруулах нь зөв байх. Маш олон иргэн гадаадад ажиллаж амьдарч байгаа. Тэдний нийгмийн баталгааг төр хангах ёстой. УИХ-аас баталж байгаа хуулийг иргэд олон нийтэд сурталчлах ажил учир дутагдалтай байгаа. Үүнээс болж хэрэгжих хугацаанд асуудал гарч, дахин дахин хуулийн үйлчлэлийг сунгах асуудал гарч байна.

2021-01-22