Б.Пүрэвдорж: Монголчуудыг хагаралдуулах манжийн аргаар ажлаа явуулдаг компанид Засгийн газар хариуцлага тооцох ёстой

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг ашигладаг “Мон Эн Ко” гэж даварсан компани байна. Стратегийн ордоос хулгайгаар авч үлдсэн уурхайгаар зөвхөн өөртөө ашиг олдог, нэгийг нөгөөтэй уралдуулах, монголчууд, Ховдчуудыг хагаралдуулж, манжийн аргаар ажилладаг энэ компанид Засгийн газар хариуцлага тооцох цаг болсон. Тус компани тээврээ хийлгэдэг 26 компанийн гэрээг цуцлаад өөрийн тогтоосон үнээр гэрээ хийхийг шахаж 12-той гэрээ хийсэн. Үлдсэн 14 компанийн 350 жолооч, тэдний ар гэр 3000 гаруй хүнийг хохироогоод байна.

“Мон Эн Ко” цаашдаа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллахгүй бол улсын хөрөнгөөр нөөцөө тогтоосон уурхай учраас стратегийн ордод оруулах хуулийн төсөл оруулна. Ховд аймгийн Онцгой комиссийн дарга Б.Дүгэржав жолооч нарын эрх ашгийг хамгаалахад анхаарал хандуулахгүй бол би хамтарч тэмцэнэ гэдгээ мэдэгдэе.

2020-12-03